УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн талаар "Өнөөдөр" сонин мэдээллээ. Прокурорын байгууллагын хэд хэдэн баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар АН-ын дарга С.Эрдэнэийн талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Иргэдээс ирүүлсэн гомдолд түүнийг Нийгмийн даатгалын болон Тэтгэврийн санд их хэмжээний хохирол учруулсан гэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих нэрээр газар авч хувьдаа завшсан хэмээх, “Найрамдал” зуслангийн орчимд авсан газрын асуудал гээд хэвлэлээр удаад дараа гарч буй мэдээлэлд холбогдуулж шалгуулах тухай дурдсан баайна. Тус гомдолтой Хяналтын прокурор, мөрдөгч нь танилцсан бөгөөд тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгөх гэнэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна