Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас мэдээлэл хийж шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд шаардлага хүргүүллээ. Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан үнийн зөвлөл энэ сарын дөрөвний өдөр хуралдаж, холбогдох байгууллагуудад үүрэг чиглэл өгчээ. Ингэхдээ дээрх аж ахуй нэгжүүдэд шатахууны үнийг хилийн үнэ, дэлхийн зах зээл дээрх үнэ, вальютын ханш өсөөгүй үед шатахууны үнийг нэмэхгүй байхыг үүрэг болгож, энэ сарыг 15-ны дотор үнээ бууруулуулахыг мэдэгдсэн. Учир нь дэлхийн зах зээлд А-80 автобензин 640 ам.доллар /тонн/, АИ-92 автобензин 670 ам.доллар/ тонн/, дизель түлш 639 ам.доллар/тонн/ болж өнгөрсөн тавдугаар сартай харьцуулахад А-80, АИ-92 автобензин тонн тутамдаа 52 ам.доллар, дизель түлш нэг ам.доллараар тус тус буураад байгаа юм. Тиймээс ШӨХТГ-аас гадаад зах зээлийн үнэтэй уялдуулан шатахууны үнийг бууруулах шаардлагыг импортлогч 37 компанид хүргүүлжээ. Энэ сарын 17-н гэхэд шатахууны үнээ бууруулаагүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох саналыг ШӨХТГ-аас УУХҮЯ-нд хүргүүлэх аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна