ҮНДСЭН ХУУЛЬД ОРОХ НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТҮҮД


Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ-д өргөн барьсантай холбогдууоан Үндсэн хуульд орох нэмэлт өөрчлөлтийг тоймлон хүргэж байна.

1. УИХ-ЫН ХАВАР, НАМРЫН ЧУУЛГАНЫ 50 ХОНОГ ХУРАЛДДАГ БАЙСНЫГ НЭМЖ 75 ХОНОГ БОЛГОНО

2. ЕРӨНХИЙ САЙД САЙД НАРАА ТОМИЛЖ ЧӨЛӨӨЛНӨ. Ерөнхийлөгч үүнийг нь 72 цагийн дотор ЕС-ийн шийдвэрийг батламжилна. Ингэснээр Засгийн газар, сайд нар УИХ дахь нам, бүлэглэлийнхний дуртай үедээ сайдыг огцруулна гэдэг шантаажны улстөрөөс салгах, эрх зүйн орчныг бүрдэх бололтой. Жич: 1992-2016 он хүртэл нийт 24 жилийн хугацаанд 11 удаа ЗГ солигджээ. 2 жилд 1 Засгийн газар солигджээ.

3. ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ҮНДСЭН ХУУЛИЙН ХАМГААЛАЛТАД ОРНО Үндсэн хуулийн нэмэт өөрчлөлтөд “Төрийн жинхэнэ алба нь мэргэшсэн, тогтвортой байх, шатлан дэвших зарчимд үндэслэх бөгөөд түүний хэрэгжилтэд төрийн албаны төв байгууллага хяналт тавихаар, төрийн алба хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, сонгуулийн үр дүнгээр болон хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглохоор, төрийн албаны төв байгууллагын хараат бус байдал, үйл ажиллагааны эрх зүйн үндэс, төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгааг хуулиар тогтоох”-оор тус тус төсөлд тусгажээ.

4. ҮНДСЭН ХУУЛИАР ЯАМДЫН ТООГ ТОГТООЖ ӨГНӨ 1992 оноос хойшх түүхэндээ хамгийн цөөхөн буюу 9 яамтайгаар 1996-2000 оны Засгийн газар ажиллаж байсан бол хамгийн олон нь 16 яамтай байжээ. Харин одоо Үндсэн хуулиар ХЗДХ, СЯ, ГХЯ, БХЯ, БОЯ-ыг хуульчилж, Ерөнхий сайд нийгэм, эдийн засаг, дэд бүтцийн чиглэлийн 7 хүртэл яамыг байгуулах саналын эрх олгожээ.

5. УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ДАРААХ 2 ЭРХИЙГ ХОРИГЛОНО • Засгийн газрын гишүүдийг томилж, чөлөөлөх • Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр зардлын шинэ төрөл үүсгэх, зардал нэмэгдүүлэхийг хориглоно

6. БАГ,ХОРООНЫ ЗАСАГ ДАРГА ТӨРИЙН АЛБАН ХААГЧ БАЙНА • Баг,хорооны ЗАСАГ ДАРГЫГ томилно. Засаг дарга нь төрийн албан хаагч байна • Сум, дүүргийн ЗД-ыг иргэд өөрсдөө сонгоно. Аймаг, нийслэлийн ЗД батламжилна • Аймаг, нийслэлийн ЗД-ыг ИТХ сонгоно. Ерөнхий сайд батламжилна.

7. УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ БИШ ШҮҮГЧИД ӨӨРСДӨӨ ТОМИЛНО Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч биш Дээд шүүхий 20 шүүгч томилно. Ингэснээр шүүх улстөрөөс хараат бус болж, шүүгчид хариуцлага хүлээдэг болно.

8. ИРГЭД БАЙГАЛИЙН БАЯЛГААС ТЭГШ ХРТЭХ ЗАРЧМЫГ ХУУЛЬЧИЛЛАА

9. ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХ НАСЫГ 5-ААР НЭМЖ 50 БОЛГОНО.

Үндсэн хуулийн энэ нэмэЛт өөрчлөлт батлагдвал 2020 оны 07.01-ний 12 цагаас хүчин төгөлдөр үйлчилнэ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна