УИХ-ын чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийж байна. Төслийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хийлээ.
Дэгийн тухай хуульд зааснаар хуулийн төслийг эхлээд УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийднэ. Хэрэв олонхийн саналаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл 1, 2, 3 дугаар хэлэлцүүлгээр хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргадаг. Харин хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байх явцад гишүүдийн олонхи уг хуулийн төслийг цааш хэлэлцэх шаардлагагүй гэж үзвэл хууль санаачлагчид буцаадаг. Энэ дэгээр өнөөдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг парламентээр хэлэлцэх эсэхийг шийдэх юм.
Уг нь УИХ-ын нэгдсэн хуралдаан долоо хоног бүрийн бямба, ням гарагуудад хуралдах хуваарьтай боловч Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл нэн чухал хэлэлцүүлэгт тооцогдож буй тул УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар өнөөдөр /2019-06-18/ хэлэлцүүлж, цаашид үргэлжлүүлэн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.
Хэрэв парламентээр уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг дэмжвэл 9 хоногийн туршид завсарлага авах бөгөөд энэ хугацаанд хөдөө орон нутаг болон нийслэлийн иргэдээр хэлэлцүүлж саналыг нь авах ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна