Үндсэн хууль зөрчсөн жагсагчид


Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг огцруулах жагсагчид өнөөдөр Төрийн ордны гадаа цуглалаа. Жагсагчид Төрийн ордны бузар муу муухайг арилгуулахаар лам нарыг урин авч ирж, арц хүжээр утаж, ном уншууллаа.

Түүнчлэн Ц.Нямдорж сайдыг огцруулах хүсэлтийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гардуулахаар Төрийн ордонд нэвтрэх гэсэн боловч тэднийг оруулсангүй.

Гэвч жагсагчдын гаргаж буй үйлдлийг хууль бус аж.  Үндсэн хуулийн 9.2.”...сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй”. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 4.6:“...төрийн эрх мэдлийн төлөө улс төрийн үйл ажиллагаа явуулах, түүнд оролцох, санхүүжүүлэхийг хориглоно” гэснийг зөрчсөн үйлдэл гэдгийг сануулсаар байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна