Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас чөлөөлжээ


Манай улсын хоёр дипломатч их хэмжээний хар тамхи хил давуулахыг завдсан хэргээр Герман улсад саатуулан шалгаж байгаа билээ. Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулан тэднийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг Гадаад харилцааны яамнаас гаргасан байна.

Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өчигдөр болсон байнгын хорооны хуралдааны үеэр мэдэгджээ.  Тэрээр “Их хэмжээгээр хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д баривчлагдан шалгагдаж буй, Турк улсын Станбул хотод суугаа ерөнхий консулын газрын дэд консул Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаяр нарыг дипломат албанаас халсан.

Тус улсын хууль, шүүхийн байгууллагын шалгалтын үр дүнгээс хамаарч зохих арга хэмжээг тухайн үед нь авна”   гэх тайлбарыг өгөв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна