Сонгинохайрхан дүүргийн АН-ын хурал хэрүүлээр эхэлжээ


Ардчилсан намыхан тэр дундаа Сонгинохайрхан дүүргийн АН-ынхан ихээхэн зөрчилтэй байгаа билээ. Өчигдөр гэхэд л тус дүүргийн АН-ын хэсэг гишүүд мэдээлэл хийж, С.Эрдэнийг огцорч, дүүргээс  Д.Батцогтыг явахыг шаардсан билээ. Энэ талаар Ардчилсан намын гишүүн  Г.Энхсайхан, Э.Бямбацэрэн нар ярихдаа:

“С.Эрдэнэ дарга 21 аймаг, нийслэл дүүргийн дунд шатны удирдлагад өөрийн хүмүүсээ томилдог. Энэ ч хүрээнд Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын суудалд өөрийн хүн болох Д.Батцогтыг томилсон. Дунд шатны намуудын дарга нарыг гишүүдээсээ сонгодог.  Гэтэл С.Эрдэнэ дарга Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргыг таалагдахгүй байна гэх үндэслэлээр огцруулсан. Огцруулсан үндэслэл нь цахим хуудсанд С.Эрдэнэ даргын сөрөг мэдээлэлд лайк дарсан. Ингээд дүрмэнд байхгүй үүрэг гүйцэтгэгч гэх хүнийг аваачин даргаар тавьж байна.  2020 оны сонгуульд ийм даргатай сонгуульд оролцох юм бол ялагдах болно. С.Эрдэнэ даргыг ажлаа өгөхийг шаардаж байна” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр тус дүүргийн АН-ын дарга Д.Батцогт намынхаа хурлыг хийх гэсэн боловч багагүй эсэргүүцэлтэй тулгарчээ. Өмнөх дарга М.Чинболд нарын намаасаа хөөгдсөн хэсэг бүлэг гишүүд хуралд оролцохыг хүсэхэд Д.Батцогт зөвшөөрөөгүйн улмаас нэлээд үймээн самуун үүсчээ. М.Чинболд энэ үеэр Д.Батцогтод хандан “АН-ын удирдлагууд намайг С.Эрдэнийн эсрэг мэдээлийг хуваалцсан, лайк дарсан гэх үндэслэлээр Үндсэн дүрмийн хорооноос хөөсөн. Сонгинохайрхан дүүргийн АН-аас Чинболдтой холбоотой бүх зүйлийг хассан. Хамгийн сүүлд гэхэд л Чинболдтой нэг нутаг гээд үүрийн дарга нарыг сольж байна. Та нар хотонд орсон чоно шиг байна. Намын хороог намын хорооны гишүүн удирдах ёстой. Гэтэл төс хөндлөн хүн намын даалгавараар гээд суучихаж байгаа нь жирийн гишүүдийн итгэлийг талаар болгож байна. Ан-ын нэр хүнд шалаар нэг болчихлоо шүү дээ. Ийм увайгүй үйлдэлээ боль. Би ч больё, чи ч боль” гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна