Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт холбогдуулан сэжигтнээр баривчилсан хэмээн АТГ-аас мэдээлсэн билээ. Тэгвэл түүнийг цагдан хорьсонтой холбогдуулан Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл “Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд яаж зуудгаа харуулан М.Энхсайханыг цагдан хорьж байгаа юм байна. Улаан цайм ямар ч хуулийн үндэслэлгүйгээр хүнийг цагдан хорьж болдгийг Энхсайханаар зориуд харуулжээ. З.Энхболд айлгана гэж бодоод байгаа юм байхдаа. Хуцлаа л байна. АТГ, М.Энхсайханыг цагдан хорихдоо хуулийг буруу хэрэглэсэн ч биш, хуулийг буруу ойлгосон ч биш, ерөөсөө хуулийг огт авч хэлэлцээгүй юм байна. Улстөрийн захиалгаар л ингэж цагдан хорьдог түүхтэй. Шинээр томилогдсон АТГ-ын захиалгат ажил эхэллээ. Шинэ томилгоонуудын зорилго тодорно доо” хэмээн жиргэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна