УИХ дахь “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд болох Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар дахин жагсана гэдгээ мэдэгдлээ. Тэдний хийсэн мэдэгдэлийг товч хүргэе.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан
- Монголын төрд сүүлийн 20 гаруй жил дараах 4 хэлбэрээр МАНАН мафийг санхүүжүүлдэг байсан байна
Дараах гурван арга хэмжээг авч Монголын төрийг цэвэрлэнэ.
-Толгой хүмүүсийг нь огцруулах
-Хуулийн байгууллагуудад цэвэрлэгээ явуулах
-Шүүхийн байгууллагуудад цэвэрлэгээ явуулах
- Хар тамхины наймааны ард дөрвөн үсэгтэй нэр бүхий хүн байгаа талаар мэдээлсэн. Энэ талаар УИХ дахь Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд мэдээлэл, баримтууд ирсэн. Одоо хууль шүүхийнхэн илрүүлэхийн төлөө ажиллаж байгаа.
-Дипломат албатай огт хамаагүй хэрнээ дипломат паспорттой 58 хүн хар тамхины наймаанд холбогдсон байна.-Тамхины болон Хар тамхины наймаанд оролцсон хэрнээ ГХЯ-ны дипломат албанд ажилласаар байгаа 36 хүнийг илчилнэ.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
- Ордон доторх тэмцэл энгийн яриа болж, улс төр хий эргэж, шударга ёсны хүсэмжлэл 95 хүрсэн байна.
- Би сайдын албан тушаал авчихаад амаа хамхиулахгүй.
- Баяр наадмын үеэр булхайтай олон зүйл хөшигний цаана өрнөдөг.
- Шүүхийн 3 шатаар ялагдсан гурван хүнийг эрүүдэн шүүсэн бичлэг илэрсэн. Төлөвлөгөө гаргаж хамтдаа хийсэн прокурор, тагнуул, АТГ-ын удирдлагуудыг шүүх яаж шийдэхийг дэлхий нийт харж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна