Ирэх онд болох Токиогийн олимпод оролцох тамирчдынхаа санхүүжилтийг шийдэх зорилгоор “Токио Олимп сан” байгуулсныг Ерөнхий сайд У.Хзрэлсүх мэдэгджээ. Энэхүү санг байгуулснаар шигшээ багийн тамирчдыг олимпийн эрх авах тэмцээнд оролцоход дутагдаж байгаа санхүүжилтийг шийдвэрлэх хандивын аян өрнүүлэх, үүнд төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах зорилготой юм байна.
Өмнө Бээжинийн олимпоос олимпын аваргатай болсон монголчууд бид Тохиогийн олимпод ийнхүү анхаарал хандуулж эхэллээ. Олимп, паралимпийн наадамд авч байсан эрхийнхээ тоог нэмэх, өмнөх амжилтаа ахиулах, улмаар Олимпийн алтан медаль авна гэсэн хүлээлт иргэдийн дунд өндөр байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна