ТЕГ-ын дарга асан, хошууч генерал Б.Хурц болон тус газрын Мөрдөн байцаах хэлтсийн нэр бүхий байцаагч нар, гүйцэтгэх албаны ажилтан Мөнхгал, Баяраа, ШШГЕГ-ын хэлтсийн дарга асан, хурандаа Ү.Отгонбаяр, тус газрын эрүүгийн төлөөлөгч зэрэг есөн хүнд холбогдох хэргийг прокурор яллах дүгнэлт үйлдэн, хэрэг гарсан харьяаллын дагуу Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тус шүүхийнхэн хэргийг өчигдөр хүлээн авч, танилцаж эхэлжээ.
Дээрх хүмүүс УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдаар ажиллаж байсан С.Зоригийн амийг бүрэлгэсэн хэрэгт ял шийтгүүлсэн Б.Содномдаржаа Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх хэрэгт холбогдоод буй юм. Тэднийг Төв аймаг дахь ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих байранд байхад нь Б.Амгаланбаатар, “өндөр” Итгэл хэмээх Итгэлтөгс нар зодож, дарамталж байгаа бичлэгийг улстөрчид МҮОНТВ-ээр цацсан билээ.
Нийслэлийн Прокурорын газраас дээрх есөн хүнд 2002 оны Эрүүгийн хуулийн 251.1 дэх хэсгийн Эрүү шүүлт тулгасан, 133.1-д заасан Гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна