“Хар тамхины наймааны ард 4 үсэгтэй генерал байгаа гэх баримт ирсэн”

УИХ дахь “Баялагтаа эзэн Монгол” лобби бүлгийн гишүүд болох Ж.Батзандан, Л.Болд, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нар дахин жагсана гэдгээ мэдэгдлээ. Тэдний хийсэн мэдэгдэлийг товч хүргэе.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан

  • Эрдэнэтийн 49 хувийг дээрэмдэж авсан 4 үсэгтэй генерал /Б.Хурц/ “сахал” Д.Эрдэнэбилэг нар ямар ч саадгүй гадуур явж байна.
  • Хар тамхины наймааны ард 4 үсэгтэй генерал байна гэдэг мэдээлэл баримттайгаа ирсэн
  • Монголын мафийн толгойлогч бол яг одоо урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа Д.Эрдэнэбилэг юм байна.
  • Д.Эрдэнэбилэгийг хорьсныхоо төлөө олон шүүгч дарамтанд орж байгаагаа хэлж байна.
  • Зоригт, Цогт, Хувьтөгөлдөрийн Идэр, Мишигийн Батсуурь гэх шүүгч нар олон шударга шүүгчийг дарамталж, МАНАН мафийн хүмүүсийг хамгаалж байна.
  • Нэр бүхий шүүгч нарыг нэн даруй өөрчлөх хүсэлтээ төрийн 3 өндөрлөгт явуулсан.
  • Монголын мафи бол биежсэн мафи байна. Тэд хар тамхины сүлжээ мафи болж өргөжсөн байна
  • Монголын төрийг тэр мафи атгаж байгаа юм байна.
  • 2003 онд Унгарын элчин сайд байсан Г.Солтан гуайн бичиг миний гар дээр байна. Тэнд ажиллаж байсан Б.Хурц гэдэг хүн тамхины наймаа хийгээд байна. Энэ хүнийг татаж аваач гэсэн хүсэлт байна.
  • Москвад ажиллаж байсан Эрдэнэ /одоо Хонгконгд ажиллаж байгаа/ тэргүүтэй хүмүүс тамхины наймаа хийж байсан.
  • БНАСАУ-д байгаа Цоггэрэл гэдэг хүн ч хийдэг гэсэн мэдээлэл ирсэн.
  • Тамхины наймаа өргөжөөд хар тамхины наймаа болсон. Энэ сүлжээ маш нарийн зохион байгууллалттай.
  • Гадаад хэргийн яам, тагнуулын байгууллагын хэрсэн том сүлжээ болох нь харагдаж байна.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан

Монголын төрд сүүлийн 20 гаруй жил дараах 4 хэлбэрээр МАНАН мафийг санхүүжүүлдэг байсан байна

  1. Байгалийн баялаг /Орд газрууд, лиценз зарах эзэмшүүлэх/
  2. Авлига-Санхүүгийн суваг /Томоохон бизнесменнүүдийг дарамталдаг, концесс нэрээр авлига цуглуулдаг/
  3. Төрийн албаны наймаа /60 тэрбумаар илчлэгдсэн/
  4. Хууль бус наймаа /Тамхи, хар тамхины наймаа/

Дараах гурван арга хэмжээг авч Монголын төрийг цэвэрлэнэ.

-Толгой хүмүүсийг нь огцруулах

-Хуулийн байгууллагуудад цэвэрлэгээ явуулах

-Шүүхийн байгууллагуудад цэвэрлэгээ явуулах

– Хар тамхины наймааны ард дөрвөн үсэгтэй нэр бүхий хүн байгаа талаар мэдээлсэн. Энэ талаар УИХ дахь Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд мэдээлэл, баримтууд ирсэн. Одоо хууль шүүхийнхэн илрүүлэхийн төлөө ажиллаж байгаа.

-Дипломат албатай огт хамаагүй хэрнээ дипломат паспорттой 58 хүн хар тамхины наймаанд холбогдсон байна.

-Тамхины болон Хар тамхины наймаанд оролцсон хэрнээ ГХЯ-ны дипломат албанд ажилласаар байгаа 36 хүнийг илчилнэ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ

Ордон доторх тэмцэл энгийн яриа болж, улс төр хий эргэж, шударга ёсны хүсэмжлэл 95 хүрсэн байна.

– Би сайдын албан тушаал авчихаад амаа хамхиулахгүй.

– Баяр наадмын үеэр булхайтай олон зүйл хөшигний цаана өрнөдөг.

– Шүүхийн 3 шатаар ялагдсан гурван хүнийг эрүүдэн шүүсэн бичлэг илэрсэн. Төлөвлөгөө гаргаж хамтдаа хийсэн прокурор, тагнуул, АТГ-ын удирдлагуудыг шүүх яаж шийдэхийг дэлхий нийт харж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. Zaa tamhiig bol hultei buhen hiisen. Ter ch yamai bnaa. Mongold huviaraa business hiigeegui hun gej bn uu. Bold L hurtel yu hiij yvlaa daa. Avgai ni hurtel Delhii sununu gej yu bolj yu hiilee dee Dalimduulj laa hurtel zarj aihtar business hiij shivshig boloo biz dee.ter ih mungu idsen humuusee offshor hiiseen humuusee YRIACH DEE. jijighen tamhi yriad zogsoj bhaasaa ichdeggui um uu. Het ner tur huuj hunii muug uhah yahav ee DORBITOI ajil hiigeech dee.Nam baiguulj YALNA gej bodoj bgaa bol ONIGOO. NASAARAA turd baih gej yund ni uheh geed bgaan.Ajlaa l hiij uguuch ee

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close