Редакцийн сонголт

“Тэмцэгч 5” тамхины наймаанд оролцсон 36+58 дипломат ажилтны нэрсийг зарлах уу

“Тэмцэгч 5” хэмээн нэрлэгдээд байгаа УИХ-ын гишүүд өнөөдөр Төрийн ордонд хийсэн мэдээлэлдээ “Монголын дипломат алба тамхи, хар тамхины бүхэл бүтэн сүлжээ үүсгэснийг мэдэгдлээ.

Унгар болон бусад улсын тагнуулын албанаас Монголын консулууд тамхины наймаа хийж байгааг анхааралдаа ав гэдэг сануулгыг 2003 оноос өгч удаа дараа өгч байжээ. Түүнээс хойш Шатарбал зэрэг хэд хэдэн дипломатч контрабандын хэрэгт холбогдон шалгагдсан. Гэвч  дипломат ажилтнууд одоо жирийн тамхи биш хар тамхи зөөдөг болсын Турк дэх Консулын газрын 2 ажилтны холбогдсон хэрэг олон нийтэд ил болгоод байна. Тиймээс “тэмцэгч 5” гишүүний нэг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ,  дипломат албанд хамааралгүй хэрнээ дипломат паспорттай, түүгээрээ хил дамнан тамхины наймаа хийдэг иргэдийн мэдээллийг цуглуулж ил болгохоор төлөвлөсөн байна. Мөн гишүүдийн хэлснээр,

хар тамхи, тамхины наймаанд оролцсон атлаа төрд дипломат албанд ажиллаж байгаа 36, мөн энэ хэргээр гадаад, дотоодод шалгагдаж бгаа цэнхэр, ногоон паспорт эзэмшигч 58 хүний нэрсийн жагсаалтыг урьдчилсан байддлаар гаргаад байгаа аж.

Ямартай ч  дипломат албаны итгэлцэл, онцгой эрхийг ашиглан эх орныхоо нэр хүндийг  олон улсад шившиглэсэн эдгээ хүмүүсийн нэрсийг удахгүй зарлана гэдэгт итгэж байна. Цаашид ийм хүмүүс Монгол Улсын ТӨРД, ДИПЛОМАТ албанд ажиллах эрхгүй болох биз ээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close