Л.Пүрэвбаатар 1,4 тэрбум төгрөгийн байраа хүлээлгэж өглөө

УБТЗ ХНН-ийн дарга асан Л.Пүрэвбаатарын байрыг ШШГЕГ-аас чөлөөллөө. Уг байрыг өнгөрсөн баасан гарагт хураахаар ШШГЕГ-аас албаныхан ирсэн ч өөрийнх нь хүсэлтээр хугацаа олгож өнөөдрийг хүртэл хойшлуулсан юм.

Тэрбээр өнөөдөр байраа чөлөөлсөн бөгөөд ШШГЕГ-аас лацадсан байна. Л.Пүрэвбаатар нь УБТЗ-ын даргаар хоёр жил ажиллахдаа УБТЗ ХНН-ын хөрөнгөөр хувьдаа Зайсанд 1.5 тэрбум төгрөгийн үнэтэй хаус захиалан бариулж эзэмшиж байгааг “УБТЗ” ХНН хууль бус үйлдэл хэмээн үзэж шүүхэд хандсан юм.

Учир нь тэрбээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн хэдий ч уг байрыг өөрийн өмчлөлд авахыг санаархан маргаан үүсгэсэн нь ийнхүү шүүхэд хандахаас аргагүй байдалд хүргэсэн түүхтэй.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. Shunaltai amitan shuu; 2 jil ajillaj terbum n bairtai boldog jishee delhiin haana ch baihgui. Ene nohor chini avsan gutlaa ajildaa l omsddog yum chini geed TZ r toluulsen gej shuugiulj bail uu…

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close