Ч.Санжаадамба: Наадмын бэлтгэл ид сайхан хангагдаж байхад ийм зүйл боллоо     

Улсын их баяр наадмын өмнөх сорилго, улс аймгийн алдах цолтой 128 бөхийн барилдаан бөхийн өргөөнд өчигдөр боллоо. Энэ үеэр допингийн шинжилгээнд бүдэрч барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байгаа Ховд аймгийн Чандмань сумын харьяат улсын заан Б.Пүрэвсайхан, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Э.Даш нар таван бөх барилдахаар бүртгүүлсэн байна. Харин энэ үеэр улсын аварга Ч.Санжаадамба нар бөхчүүд гардаг хаалга дээр зогсож, допингийн шинжилгээнд бүдэрч, эрхээ хасуулсан бөхчүүлийг зодоглохыг эсэргүүцсэн байна.

Учир нь Монголын Үндсэний бөхийн холбоо дээрх таван бөхийн барилдах эрхийг нь сэргээжээ. Энэ талаар Улсын аварга Ч.Санжаадамба “Үндэсний бөхийн холбооны тэргүүлэгчид сэргээш хэрэглээд барилдах эрхээ 2 жилээр хасуулсан бөхчүүдийн эрхийг нь сэргээсэн байна. Уг нь этгээд бөхчүүдийн хугацаа нь дуусаагүй байгаа юм. Гэтэл ямар шалтгаанаар бөхчүүдийн эрхийг сэргээснийг мэдэхгүй байна. Наадмын бэлтгэл ид сайхан хангагдаж байхад ийм зүйл болсоныг дуулаад ирлээ.

Үндэсний бөхийн холбоо бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалж байх ёстой. Гэтэл тав зургаахан бөхийн төлөө 1000 гаруй бөхийн эрх ашигийг хөндөж болохгүй.  Би олон жил сэргээштэй тэмцэж байна. Монгол бөх шударга байх ёстой. Сэргээш ямар хор хөнөөлтэйг дэлхий нийт бүгдээрээ мэднэ, эсэргүүцдэг. Ялангуяа монгол бөх бол асар их өв, уламжлал тээдэг, удам дагадаг” гэсэн бол Улсын заан Б.Пүрэвсайхан “Шүүхийн шийдвэрээр бидний эрхийг сэргээсэн. Үндэсний бөхийн холбоо шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэрээ гаргасан. Улмаар бид наадмын сорилго барилдаандаа хүч үзэхээр цахимаар бүртгүүлсэн. Гэтэл нэр бүхий бөхчүүд Шүүхийн шийдвэр болон холбооныхоо шийдвэрийг эсэргүүцэж, дагахгүй байна” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close