АТГ: М.Энхсайханыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна

Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас түүнийг Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулах явцдаа бусдад илт давуу боломж олгохыг завдсан, түүнийг нь гурван хүн гэрчилсэн учраас гэх үндэслэлээр баривчлан саатуулсан билээ. Харин шүүхээс М.Энхсайханыг баривчлахдаа Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд сулласан юм.  Тэгвэл өнөөдөр АТГ-аас мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд асан М.Энхсайханы талаар “Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 53.1-р заалтад үндэслэн,шүүхийн зөвшөөрөлгүй саатуулж болох эрхийн хүрээнд Ерөнхий сайд асан М.Энхсайханыг саатуулсан. М.Энхсайханыг хууль зөрчиж, саатуулаагүй.  Ер нь шалгагдаж буй этгээдийг саатуулах шаардлагатай гэж үзсэн тохиолдолд ийм төрлийн арга хэмжээг авдаг. Гэхдээ энэ нь шүүхээр эцэслэн тогтоогоогүй тохиолдолд гэмт хэрэгт хамааруулж ойлгож болохгүй гэдгийг хэлмээр байна. Одоогоор М.Энхсайханыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа” гэлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close