Н.Төгсцогтын өрсөлдөгч түүнтэй тулалдахыг хүсэхгүй байна

Мэргэжлийн боксын IBO /International Boxing organization/ холбооны 57,2 кг буюу хагас хөнгөн жингийн дэлхийн аварга Н.Төгсцогт ирэх наймдугаар сард Гари Рассельтай тулалдахаар тов гараад байсан билээ.  Гэвч энэ тулааныг Гари Рассель хийх бодолгүй байгаагаа илэрхийлсэн байна.

Гари Рассель саяхан өгсөн ярилцлагандаа WBA холбооны хагас хөнгөн жингийн аварга Лео Санта Крустэй тулалдах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Тэрбээр энэ тоглолтыг зохион байгуулахгүй бол 59 кг-ын жинд дэвшихээ хэлсэн байна.

Мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж, 11 ялалт байгуулсан Н.Төгсцогт IBO холбооны 57,2 кг жингийн дэлхийн аварга цолыг эзэмшиж байгаа бөгөөд цаашид бусад холбооны дэлхийн аварга болох хүсэлтэй байгаа юм. Хэрвээ Гари ирэх наймдугаар сард тулалдахгүй гэвэл WBO холбооноос аваргын бүсийг нь хураан авч Н.Төгсцогтод өгөх шийдвэр гаргах аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close