УИД-ийн “Номин супермаркет”-д муудсан ногоо зарж байжээ

Чингэлтэй дүүрэгт оршин суугч иргэнээс ирүүлсэн муудсан лооль, манжин худалдаалж байсан тухай гомдол мэргэжлийн хяналтад иржээ. Дуудлагын дагуу “Номин супермаркет” УИД салбарт улсын байцаагчид хяналт шалгалт хийхэд дотоод хяналт шалгалтаар хүлээсэн үүргийн дагуу ажилтан бараа бүтээгдэхүүнийг шалгаж хүлээн авч худалдаанд нийлүүлдэггүй зөрчил илэрчээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн 11.2-р зүйлийн 1.2 дах заалтаар торгуулийн арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтанд хугацаатай албан шаардлаг хүргүүлэн, зөрчлийг таслан зогсоож ажилласан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close