Л.Оюун-Эрдэнэ: Авлигачид Их тэнгэр, Найрамдал зуслангийн газрыг авчихсан байна

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн аманд барих шийдвэр гаргасан билээ. Яагаад ийм шийдвэр гаргасан талаар сэтгүүлчид ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодруулахад “Асем гээд бас нэг хэдэн авлигачид нийлээд Их тэнгэрийн амны газрыг авчихсан байна. Та нар шалгаад үзээрэй. Нийслэлийн ЗДТГ-ын барилгыг авчихсан. Драммын театрын ар талын газрыг бас авчихсан. Найрамдал зуслангийн урд талын газрыг бүхэлд нь хуваагаад авчихсан байгаа. Их тэнгэрт хүртэл газар олголт явуулаад аялал жуулчлалын төв барина гэж байна. Түүнийг нь цуцлаад Байгалийн түүхийн музей барина гэсэн шийдвэрийг гаргасан юм. Захиргааны хэргийн шүүхийн М.Батсуурь гэдэг хүн энэ хэргийг яаж шүүхийг би харъя гэж бодож байгаа юм. Төрийн ордон ч өмчлөгдчихсөн байж магадгүй. Их тэнгэрийн амны таван га газрыг зарчихсан байсан” хэмээн мэдэгдлээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close