Дахин нэг цэрэг нас баржээ

Дахин нэг цэрэг нас барсан хэрэг гарчээ. Он гарсаар ийнхүү дөрөв дэх цэрэг цэргийн алба хааж байгаад нас барсан тохиолдол болж байна.

Сүүлийн хэрэг өнгөрсөн амралтын өдөр буюу өнгөрсөн сарын 30-ны өдөр болжээ. Сүхбаатар аймгийн Онгон сумын хилийн цэргийн 0184 дүгээр ангийн алба хаагч Б тухайн өдрийн 19,30 цагийн үед нас барсан байдалтайгаар олдсон байна. Тус хэргийг аймгийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд амиа алдсан шалтгаан нь тодорхойгүй байна.

Албаны байгууллагуудын зүгээс энэ харамсалтай хэргийн талаар мэдээлэл өгөхөөс татгалзаж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close