Ерөнхийлөгчийн зарлигаар эрхээ хасуулсан Л.Бямбаа агсны хүү С.Төмөрбат хил давжээ

Өнгөрсөн долоо хоногийн гол үйл явдал 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүлсэн. Гэвч эдгээр шүүгчдээс хил давж эхэлсэн талаарх мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өгсөн. Мөн тэрбээр  бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгаж байгаа шүүгч нарт хилийн хориг тавьж шалгах ёстой гэсэн. Тэгвэл МУ-ын Ерөнхийлөгч зарлин гарган, бүрэн эрхийг түдгэлзүүлсэн 17 шүүгчийн нэг болох шүүгч С.Төмөрбат өнгөрсөн зургаадугаар сарын 27-нд ОХУ руу гарсан байна. Тэрбээр ямар шалтгаанаар хилийн дээс алхсан нь тодорхойгүй байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат нь Салхитын мөнгөний ордын асуудлаар шалгагдаж байсан, талийгаач Гавьяат хуульч Л.Бямбаагийн хүү аж. Бусад шүүгч нараас мэдүүлэг авч эхэлсэн бөгөөд дөрвөн шүүгч хөдөө орон нутаг руу явсан байгаад өнөөдрөөс мэдүүлгээ өгч эхэлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close