ТЕГ-ын дарга Д.Гэрэлийн асуудлыг Цэц хүлээж авсангүй

ТЕГ-ын дарга Д.Гэрэлийг хууль бусаар томилогдсон гэж үзэн Баянзүрх дүүргийн иргэн А.Амгалан өнгөрсөн сард ҮХЦ-д өгчээ.  Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн захирамж нь Төрийн албны хуулийг зөрсөн гэж ҮХЦ-д нэхэмжлэл гаргажээ. Төрийн албаны хуулинд боловсон хүчний насны дээд хязгаарыг 65 гэж заасан байдаг юм байна. Гэтэл Д.Гэрэл дарга энэ жил 69 насны сүүдэр зооглож байгаа юм. Тэгвэл Үндсэн хуулийн цэц хариу шийдвэр гарч, өргөдлийг буцаажээ. Шалтгаан нь, үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй байна гэж үзэн, өргөдлийг буцаасан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close