Зам дагуух хоолны газруудыг хаалаа

Сүхбаатар дүүргийн 14-дүгээр хороо, долоон буудлын зам дагуу ил задгай худалдаа, үйлчилгээ явуулж буй газруудад  Нийслэл, дүүргийн Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтсүүд хамтран  шалгалт хийжээ. Шалгалтаар стандарт, эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж буй хоёр газрыг илрүүлж үйл ажиллагааг зогсоосон байна.

“Хөөрхөн хуушуур”, “Лайк хуушуур” зэрэг хоолны газруудын зөрчлийг илрүүлж, улсын байцаагчийн актаар үйл ажиллагааг түр зогсоож, зөрчлийн хэрэг нээжээ.  Мөн худалдааны төвүүдэд  гадна талбайдаа худалдаа эрхлэхгүй байх, хаяг шошгын зөрчилтэй бараа бүтээгдэхүүн худалдаалахгүй байх, жин хэмжүүрийг улсын баталгаажуулалтанд хамруулах, сүү, сүүн бүтээгдэхүүнийг гарал үүслийн болон шинжилгээний бичигтэйгээр худалдаалах, дотоод хяналтыг сайжруулан ажиллах мэдэгдэл өгчээ.

Ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй ил задгай орчинд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг иргэдэд анхааруулж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. Uhssen muu lalaruud yadarsan ard tumnee bainga deerelhene naad humuus chin haraal idsen dampuursan turuus chin yu ch guihgui amidralaa bolgood yavaa naad gazruudas chin uvchin delgerdeggui ym harin ch ter haraal idsen oligarhuudii chin gazraas bainga uvchin zovlon gardag biz de yasan ter kfc haalaa geed shaatsgaagad bsan 1 udur ch haagaagui sh de. Mongoliin tur turiin baiguullagiinhan gj hujaagiin boov huhsun alnuud

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close