Сувилалд сувилуулж байгаад алга болсон иргэнийг эрэн хайж байна

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо, “Эрх саран” сувиллын газарт сувилуулж байсан, Увс аймгийн харьяат Б /68 настай, эрэгтэй/ зургадугаар сарын 26-ны өдрийн 05:30 цагийн орчим гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг өнгөрсөн сарын 26-ны өдрийн 11:26 цагт хүлээн авсан байна.

Эрэн хайх ажиллагааг зургадугаар сарын 26-наас долдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулан явуулсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрийн хүсэлтээр түр зогсоожээ.

Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, Цагдаагийн байгууллагын 1 алба хаагч, нийт 6 хүн, 1 автомашинтайгаар ажиллаж, энэ сарын 3-ны өдөр “Эрх саран” сувиллаас “Шувуун фабрик” хүртэл 15 км-т явганаар голын салаа бүрээр явж хайсан байна.

Энэ үеэр голд унасан зараа модыг уснаас гарган цэвэрлэж, “Туул” голоор 10 км-т урсаж, 4 метрийн гүнд таван удаа шумбалт хийж, эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 22:20 цагт зогсоожээ. Өнөөдөр эрлийн ажиллагаа үргэлжилж байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close