Гэрлэн чимэглэл бүхий гудамж нэгээр нэмэгдлээ

Энэ онд Яармагийн гүүрнээс Нисэхийн аюулгүйн тойрог хүртэл замын хойд талаар 1,278 ширхэг, урд талаар 1,080 ширхэг нарс модыг тарьсныг ногоон лэд гэрлээр гэрэлтүүлсэн байна.

Уг ажил дуусаж, Хотын Захирагчийн ажлын албаны Аудит дотоод хяналтын хэлтсийн дарга Ц.Рэгзэдмаагаар ахлуулсан “Инженерийн хангамжийн болон тохижилт, ногоон байгууламжийн ажлыг дүгнэлтээр хүлээж авах комисс” бүртгэж авжээ.

Ингэснээр Улаанбаатарт гэрлэн чимэглэл бүхий гудамж нэгээр нэмэгдэж байна.

Гэрэлтүүлгийн гүйцэтгэгч байгууллагаар “Новел Нетворк” ХХК ажилласан бөгөөд цаашид ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллах аж.

Хотын Захирагчийн ажлын албанаас 2016-2019 онд нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд 4-6 метрийн өндөртэй том оврын нарс модыг нийт 54 байршилд 7,225 нарс, 1,482 гацуур модыг тариад байгаа юм. Эдгээрээс 4,500 модыг өвөрмөц шийдэл бүхий ногоон лэд гэрлээр гэрэлтүүлжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close