Ц.Элбэгдорж: Наадмаа очиж үзэх гэж яарч явна

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг өнгөрөгч тавдугаар сард Монгол Улсыг орхин гарч  “хил даван зугтсан” гэх мэдээлэл гараад байгаа билээ. Энэ долоо хоногт хүртэл УИХ-ын гишүүн Ж.Батзандан гишүүн мэдээлэл хийх үеэрээ “АТГ-аас эрэн сурвалжилж буй дараагийн хүн бол ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Т.Бадамжунай, Ц.Сандуй нарыг яаралтай эрэн сурвалжлахыг шаардаж холбогдох байгууллагуудад бичиг явуулах болно” хэмээн мэдэгдсэн.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнөөдөр өөрийн цахим хуудсаараа дамжуулан наадмаа үзэх гэж яарч яваагаа дуулгалаа. Тэрбээр  “Урилга, ажил, үүргээ амжуулаад явж байна. Наадмаа очиж үзэх гэж яарч явна” гэжээ.

Тэрбээр Цаазын ялын эсрэг олон улсын комиссын гишүүний хувиар “Хүний эрхийн комиссын хурал”-д оролцож байгаа аж. Тус НҮБ-ийн Ерөнхий ассамблейн хурал нь Швейцарийн нийслэл Женев хотод 2019/07/01-ээс 2019/07/02-нд болж буй юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close