Уяачид эцэг эхийн зөвшөөрөл, даатгалын гэрээтэйгээ ирж бүртгүүлнэ

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурдан морины салбар хорооноос хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өглөө.

. Энэ сарын 9-ны өдрөөс хүй долоо худагт бүртгэл эхлэх бөгөөд энэ үеэр монгол, эрлийз морь ялган, уяач хүүхдүүдийг аюулгүй хувцас, хэрэглэл зэргийг шалган бүртгэх гэнэ.

Энэ жил морины уралдах зайд бага зэргийн өөрчлөлт оруулсан бөгөөд сэрвээний өндрийг палкметрээр хэмжинэ хэмээн Хурдан морины салбар хорооны орлогч дарга Ж.Болдбаатар дурдав.

Долдугаар сарын 10-нд хязаалан, сэрвээний өндөр 137 см, 17 км

Долдугаар сарын 10-нд шүдлэн,  сэрвээний өндөр 132 см, 15 км

Долдугаар сарын 11-нд азарга, сэрвээний өндөр 140 см,  22 км

Долдугаар сарын 11-нд их нас, сэрвээний өндөр 144 см,  25 км

Долдугаар сарын 12-нд соёолон, сэрвээний өндөр 140 см, 22 км

Долдугаар сарын 12-нд даага, сэрвээний өндөр 127 см,  11 км-т уралдана.

Долдугаар сарын 13-нд гурван насны эрлийз, жороо морины уралдаан болж, уламжлал ёсоор уяачдын баяр болно.

Хүй долоо худагт ирсэн наадамчин олонд Морьтон монголчууд, Хос морьтон, шүхрийн буулт зэрэг үзүүлбэрийг үзүүлэхээр бэлджээ.

НГБХЗХГ-ын орлогч дарга Н.Мандуул “Хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах асуудал дээр хуульд заасан бүх үйлчилгээг үзүүлнэ. . Бэлтгэлгүй ирсэн, хамгаалах хэрэгслээ мартсан, орхисон зэрэг уяач, унаач хүүхдүүдэд боломж олгох үүднээс Хүй долоон худагт хамгаалалтын хувцас хэрэглэл борлуулдаг ААН-үүдийг ажиллуулахаар болж байгаа. ” гэлээ.

Хурдан морины уралдааныг дагадаг машинуудыг цэгцлэх тал дээр анхааран ажиллаж хяналт шалгалтаа эрчимжүүлэн ажиллана гэдгийг мөн хэлж байв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close