Редакцийн сонголт

Хөшигийн хөндийн нисэх буудлыг нээлээ

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг  албан ёсоор нээлээ. Монгол Улсын агаарын тээврийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт болох тус нисэх онгоцны буудал бүрэн ашиглалтад орж үйл ажиллагаагаа эхлүүлэхэд ийнхүү бэлэн болжээ.

Улаанбаатараас тус нисэх онгоцны буудал хүртэлх 32 км хурдны замын нээлт болох юм байна. Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлснээр, нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхэт Элчин сайд Шин Хаймин тэргүүтэй албаны хүмүүс оролцжээ.

Нисэх онгоцны шинэ буудлын менежментийг “Концессын гэрээ”-гээр Япон улстай хамтран хэрэгжүүлэхээр болсон билээ. “Концессын тухай” хуулийн дагуу менежментийг хэрэгжүүлснээр концессын төлбөр, ногдол ашиг, аж ахуйн нэгжийн албан татварын орлого шууд Монгол Улсын төсөвт орж, нисэх буудлын барилга байгууламжид зарцуулсан иенийн зээлийг эргүүлэн төлөх боломжтой гэж тооцсон байна. Компанийн ашгийн 51 хувийг Японы тал, 49 хувийг Монголын тал хүртэнэ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close