“Эрдэнэс-Тавантолгой” компани менежментийн нэгдсэн тогтолцоо нэвтрүүлж байна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК чанарын, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын болон байгаль орчны менежментийн гэсэн гурван стандартын тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна.

2017 оноос эхэлсэн чанарын менежментийн нэгдсэн тогтолцоо нэвтрүүлэх ажлын хүрээнд Монголын Менежментийн зөвлөхүүдийн холбоо ТББ-аас зөвлөх үйлчилгээ авчээ. Одоогоор чанарын стандартыг баталгаажуулах аудитыг олон улсын “Афнор” группээс мэргэжлийн зөвлөхүүдтэй ажлын баг гүйцэтгэж байна.

Дээрх гурван тогтолцоог нэвтрүүлсний дараа хүний нөөцийн, мэдээлэл технологийн зэрэг стандартыг мөн нэвтрүүлнэ гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close