Ц.Сандуй, А.Ганбаатар нарт хэрэг үүсгэж, шүүхэд шилжүүлэх саналыг прокурорт хүргүүлжээ

МАН-ын нэр бүхий гишүүд төрийн албыг наймаалцаж, “60 тэрбум”-аар худалдсан гэх асуудал 2016 оны улс төрийн сонгуулийн өмнө ил болсон билээ. Хууль хяналтын байгууллага “60 тэрбум”-ын гэх хэргийг шалгаж,  АТГ-аас гэмт хэрэг биш хэмээн Нийслэлийн прокурор хэрэгсэхгүй болгож байсан удаатай.

Тэгвэл хууль, шүүхийнхний шинэчлэлийн хүрээнд томоохон байгууллагуудын удирдлагыг сольсноор байдал өөрөөр эргэснийг сүүлийн үеийн үйл явдлууд харуулсаар байна. Тодруулбал 60 тэрбумыг илчилсэн Г.Доржзодовт зохиомол хэрэг үүсгэсэн ТЕГ-ын мөрдөгч н.Цэнджаргалд эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Тэгвэл бол ТЕГ-аас “60 тэрбум”-ын гэх хэргийг мөрдөн шалгаад бичлэгт нэр холбогдоод байсан Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг “төрийн эрхийг хууль бусаар авах” гэсэн  зүйл ангиар буруутган хэрэг үүсгэж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Харин бичлэгийг ичилсэн гэх иргэн Г.Доржзодовт хэрэг үүсгэхээс татгалзжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close