Редакцийн сонголт

Засгийн газар амиа алдсан эргүүлийн цагдаад 100 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

Засгийн газрын хуралдаанаар албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайн эхнэр, хүүхдэд орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зориулж 100 сая төгрөг олгохоор болов.

Баян-Өлгий аймаг дахь цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай нь 2019.07.02-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын амь насыг аврах гэж байгаад зуурдаар таалал төгссөн юм.  Тодруулбал, 2019 оны 07 дугаар 02-ны өдөр орон нутгийн цагаар 12 цагийн үед Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт иргэн “А”-гаас “…миний эхнэр “Ж” нь амиа хорлоно гээд Ховд гол руу явлаа, би 3 настай хүүхдээ тэврээд явж байгаа болохоор гүйцэхгүй байна…” гэх дуудлага өгсний дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай, цагдаа-жолоочийн хамт Ховд голын эрэг орчмоор шалгалт хийх үед иргэн “Ж” голын ус руу орж урсаж байхад нь цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагай голруу орж “Ж”-г барьж авсан боловч усны түвшин их, урсгал ширүүн байсан тул тухайн иргэний хамт харамсалтайгаар усанд живж амь насаа алдсан билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close