З.ЭНХБОЛД: ЕРӨНХИЙ САЙД АСАН С.БАЯРЫН АНУ- ДАХЬ 10 БАЙШИНГ ИЛРҮҮЛЧИХЭЭД БАЙНА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхийлөгч Х.Баттулгын АНУ-д хийсэн айлчлалын талаар Өдрийн сонинд ярилцлага өгчээ. Тэрбээр АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхсан талаарх ярихдаа Ерөнхий сайд асан С.Баярын алдарт байшингуудын талаар дурджээ. Тэрбээр “Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурорын газрын хуучин удирдлагууд гадаад харилцааны асуудалдаа төдийлөн анхаардаггүй байсан. Хэл устай ч хүн байгаагүй. Ирсэн бичгийг ч уншиж чаддаггүй байсан байх. Шинээр томилогдсон АТГ-ын дарга, Ерөнхий прокурор гадаад харилцаагаа эрчимжүүлж байна.

Дээрээс нь дэлхийн 140 гаруй орон гарын үсэг зурсан НҮБ-ын Авлигын эсрэг конвенци гэж байдаг. Түүний дагуу авлигалын замаар олсон эд хөрөнгийг буцааж өгөх, авлигалын мөнгөний урсгалыг хянах гэсэн хэд хэдэн чиглэлээр улс орнууд хамтран ажиллах заалтууд бий. Тэрхүү конвенцид гарын үсэг зурсан орнууд эрхзүйн харилцан тусламжийн гэрээтэй эсэхээсээ үл хамаараад бие биедээ туслах үүрэгтэй юм. Үүний хүрээнд Ерөнхийлөгч АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай буцах өдрөө уулзаж, Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг танилцуулсан. Хоёр улсын Ерөнхий прокурорыг уулзуулж, хамтын ажиллагааг нь эхлүүлнэ гэдэг нь Ерөнхийлөгч Баттулгын зүгээс авилгатай тэмцэх, офшор болон гадаадад нуусан хөрөнгийг буцаан авчрах тал дээр биечлэн анхаарч байгаагийн илрэл юм.

Энэ сувгаа нээснээр НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцийн дагуу бие биедээ туслан ажиллах юм. Тухайлбал, АНУ-ийн ямар нэгэн авлигач манай дээр ирээд байшин авчихсан байвал бид түүнийх нь байршлыг тогтоож өгөөд, тэдний шүүхийн шийдвэрээр байшинг нь хурааж аваад мөнгийг нь АНУ-руу шилжүүлэх үүрэгтэй. Түүнийг хариуцдаг газар нь манай Улсын ерөнхий прокурорын газар. Ерөнхий сайд асан С.Баярын АНУ- дахь10 байшинг илрүүлчихээд байна. 10 биш долоо гэх зэргээр маргалдаж магадгүй л байх. Гэхдээ С.Баярын хүүхдүүд, хуучин эхнэр гээд зөвхөн өөртэй нь холбоотой хүмүүсийнх нь нэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгө тийм байгаа шүү дээ. Оюу толгойн гэрээнийдараагаас эхлээд л баяжаад эхэлсэн. Хэдэн сая ам.доллароор байшин худалдаж авах болсон.

Яг ийм тохиолдолд ажилладаг энэ НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцийн дагуу улсууд бие биедээ туслах үүрэгтэй байдаг. Уулзалт дээр мэдээж тодорхой хэрэг дээр ярихгүй шүү дээ. Хоёр улсын прокурорын байгууллагууд яаж хамтран ажиллах уу, хэрхэн шуурхай мэдээлэл солилцох вэ гэдгээ ярилцана. Тодорхой стандарт бий. Шүүхийн шийдвэргүйгээр тэр 10 байшинг бидэнд өгөхгүй. Энд авлигын хэргээр нь ял өгөөд, 10 байшинг нь хурааж авсугай гэсэн шийдвэр гараад түүний гүйцэтгэлийг АНУ-ийн тал биелүүлж өгнө. Мөн тэр газарт, тийм овог, нэртэй хүний хөрөнгө байна гэдгийг бидэнд мэдээлэл өгнө. Ийм маягаар хоёр улсын хууль тогтоох байгууллагыг хамтран ажиллуулахаар Ерөнхий прокурорыг дагуулж явсан” гэсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

  1. Ohiniih ni US d hiideg ul hudluhiin business gsn. Genco battulga Bayariin nom garsnii daraa ichih nuurendee iimerhuu yum hiij baigaa biz haha.

  2. Баяр шиг хулгайч алуурчин монголчууд бидний төлөө яг л явж харагдана даа.МАН иймэрхүү хулгайч нарыг зориуд улс төрд оруулж хулгай хийлгэж байгаа..Энэ хулгайчийг нохой шиг буудах юмсан.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close