Редакцийн сонголт

Мааньт өртөөнд ачааны вагон замаас гарч осолдлоо

Төв аймгийн Баян сумын Мааньт өртөөний орчимд  БНХАУ руу олон улсын ачаа буюу мод ачиж явсан вагон өнөөдөр  өглөө замаасаа гарсан осол болжээ.  “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгээс энэ талаар тодруулахад “Вагон осолдоогүй замаас гарсан.  Хүн бэртээгүй. Яг одоо энэ асуудлыг хэлэлцэж байна. Эргэн мэдээлэл өгье” хэмээн мэдээлэл өглөө.  Одоогоор хэргийг газарт ажлын хэсэг ажиллаж байна. УБ төмөр замд сүүлийн үед энэ мэт ослууд шил дараалан гарах болсон бөгөөд өнгөрсөн жил Дорноговь аймгийн орчимд суудлын галт тэрэг осолдож, зорчигчид гэмтэж байсан юм. Урьдчилсан байдлаар ослын шалтгааныг олон хоног үргэлжилсэн борооны улмаас төмөр замын мод идэгдсэн нь осол гарах шалтгаан болсон байж магадгүй гэж үзэж буй бололтой.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close