Дональд Трампын хүү, ач хоёр Монголоор аялжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ууган хүү, ач хоёр нь өнгөрсөн 7 хоногт Монгол Улсад аялаад буцжээ. Дональд Жуниор манай улсад хүү Доннитойгоо хамт энэ сарын 18-25-нд ирсэн юм. Тэд Баян-Өлгий аймагт очиж, Алтай Таванбогдод авиран, мориор аялж, Толбо сумын малчин айлд хоножээ. Мөн Цэнгэл, Улаанхус сумын малчин айлуудаар орж, нүүдэлчдийн соёл, ахуй амьдралтай танилцсан байна.

Доналд Трамп Жуниор инстаграм хуудсандаа “Өнгөрсөн долоо хоногт хүү Доннитойгоо Монгол Улсаар аяллаа. Бид маш урт замыг морь, машинаар туулсан. Монгол Улс миний харсан хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэг байлаа. Хүмүүс нь ч сайхан сэтгэлтэй, халуун дулаан угтаж авсан” хэмээн бичсэн байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close