З.Энхболд Э.Бат-Үүлийг нэр төрд халдсан хэргээр цагдаагийн байгууллагад өгчээ

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нийслэлийн Ардчилсан намын дарга асан Э.Бат-Үүлийг нэр төрд халдсан хэргээр цагдаагийн байгууллагад өгчээ. Учир нь өнгөрсөн зургадугаар сард   АТГ-аас Монгол Улсын сайд асан М.Энхсайханыг Тавантолгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор сэжигтнээр татан саатуулсан. Энэ үеэр Улаанбаатар хотын дарга асан, улсын баатар Э.Бат-Үүл цахим хуудсаараа дамжуулан “Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд яаж зуудгаа харуулан М.Энхсайханыг цагдан хорьж байгаа юм байна! Улаан цайм ямар ч хуулийн үндэслэлгүйгээр хүнийг цагдан хорьж болдгийг Энхсайханаар зориуд харуулжээ ! З.Энхболд айлгана гэж бодоод байгаа юм байхдаа? Хуцлаа л байна!” хэмээн жиргэсэн байдаг. Тэгвэл тус жиргээг З.Энхболд нэр төрд халдсан хэмээн үзжээ. Улмаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хэрэг нээн бүртгэлийн ажиллагаа явуулж байгаа юм байна.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close