“ОБ пластик” ХХК-ийн эзний хүү найз охиноо хөнөөсөн нь тогтоогджээ

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны 13 давхраас 22 настай Ц гэх эмэгтэй унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Түүнийг унах үед талийгаач эмэгтэйн найз залуу О.Боргил гэгч хамт байсан бөгөөд түүнийг уг хэргийн сэжигтнээр татан шалгасан. Хохирогчийн цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлт гарсан бөгөөд урьдчилсан дүгнэлтэд үндэслэн талийгаачийг өндрөөс унахад  бусдын дарамт шахалт байсан гэж цагдаагийн байгууллагаас үзсэн юм. Ингээд хүнийг амиа хорлоход хүргэсэн гэх зүйл ангиар сэжигтэн О.Боргилд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Тэгвэл мөрдөн байцаалтын шатанд талийгаачийг нас барсны дараа өндрөөс шидсэн болох нь баримтаар тогтоогдсон гэх мэдээлэл гарч эхэллээ. Улмаар өнгөрөгч наймдугаар сарын сүүлээр хэргийн зүйл ангийг өөрчлөн шалгаж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл талийгаач эмэгтэйн найз залуу О.Боргилыг хүн амины хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр шалгаж, яллах дүгнэлт үйлдэх санал гаргасан байна. О.Боргил нь “ОБ пластик” ХХК-ийн эзэн Н.Отгонбаярын хүү аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

1 сэтгэгдэлтэй

  1. сайн эцгийн нэрийг ч ганц хугаллаа даа. нөгөө талаас хүүгээ эцжг нь хүмүүжүүлж чадсангүй дээ.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close