Мобиком корпорацийн шинэ барилгад гал гарчээ

Мобиком корпорацийн шинэ төв байр болох Автозамчдын гудамжинд байрлах “Монполимет” компанийн шинэ байранд өнөөдөр /2019.09.10/ үдээс хойш гал гарлаа дуудлага мэдээлэл  Нийслэлийн Онцгой байдлын газарт 14.02 цагийн үед иржээ. Галыг унтраахаар Онцгой байдлын аврах ангийн алба хаагчид ажиллаж байна.  Албаны эх сурвалжууд гал юунаас болж гарсан шалтгааныг хараахан тодорхой болгоогүй байгаа бөгөөд шалгах ажиллагаа үргэлжилж байна гэсэн хариулт өгсөн юм.  Харин албан бус эх сурвалжууд тус барилгын 16 давхарт байрлах лоунжны цахилгааны утаснаас гал гарсан байж болзошгүй гэлээ.

“Монполимет” компани нь дээрх шинэ төвөө өнгөрсөн онд ашиглалтад оруулсан билээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close