НАГОМИ” рестораны хоолноос олон тооны шавж гарчээ

Төрийн ордны зүүн талын “НАГОМИ” рестораны хоолноос дөнгөж сая олон тооны шавж гарч иржээ. Монголд анх удаа жинхэнэ утгаар “кайтэн  сүши”-г нэвтрүүлсэн  гэх Нагоми рестораны  өдгөө хоёр салбартай. “Япон хоолыг япон орчинд жинхэнэ утгаар нь амтархан зоогло” гэдэг уриатай тус ресторан өдрийн цагаар нэлээд үйлчлүүлэгчтэй байдаг. Ялангуяа Төрийн ордны зүүн тал буюу Улаанбаатар галлерей-д байдаг салбарт нь утсаар захилга өгч байж үйлчлүүлдэг тул хүний хөлөөр тасардаггүй. Гэвч өнөөдөр цайны цагийн үеэр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн хоолноос олон тооны шавж гарсан талаар өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ.

 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close