Редакцийн сонголт

МОНГОЛБАНКНЫ ӨНДӨР ӨРТӨГТЭЙ БАРИЛГЫН АЖЛЫГ ТЕНДЕРГҮЙГЭЭР “ХУРД” ГРУППТ ӨГСӨН Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Н.БАЯРТСАЙХАН НАРЫГ АТГ ШАЛГАЖ ӨГНӨ ҮҮ

Монголбанкны Үндэсний цахим гүйлгээний төвийн 16 давхар барилга барих ажлыг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” групп ямар ч тендэргүйгээр гүйцэтгэж байгаа ньт хэл ам дагуулж байгаа билээ. Уг асуудлаар өнөөдөр Монголбанкнаас хэвлэлийн бага хурал зарлаж, “Хурд”-д тендергүй ажил өгснөө хүлээн зөвшөөрч, гэхдээ хууль зөрчөөгүй гэв. Учир нь Монголбанкны   барилга байгууламж Төрийн болон албаны нууцын тухай хуулийн дагуу нууцад хамаарч хуулиар хамгаалагдсан байдаг учраас тендер зарладаггүй, ажлын гүйцэтгэгчтэй шууд гэрээ байгуулах хуулийн зохицуулалттай гэнэ. Тусгай зориулалтын барилга барьсан туршлагатай 13 компанид хандахад зургаа  нь  20-70 тэрбум төгрөгийн өртгөөр үндэсний цахим гүйлгээний төв барих санал ирүүлсэн аж. Тэдгээрээс тусгай зориулалтын барилга барьж байсан туршлагатай гэх “Хурд” группыг сонгожээ.

УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн бол Монголбанкны Ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг ажиллаж байх үед Сангийн сайд байсан, дараа нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байна. Монголбанкны Ерөнхийлөгчийн хувьд УИХ-аас томилогддог цөөн албан тушаалтны нэг.Гэтэл Монголбанк барилга барих ажлаа тендергүйгээр Төсвийн байнгын хорооны даргын компанид өгнө гэдэг яах аргагүй эрх ашгийн зөрчил үүсч байна.

Нэг нь шууд удирдлагын албан тушаалтан,нөгөө нь удирдагддаг албан тушаалтан.

Тиймээс Монголбанкны  Үндэсний цахим гүйлгээний төвийн 16 давхар барилгыг барих шалгаруулалт хэрхэн явагдсан, гэрээ хэрхэн хийгдсэн зэрэг асуудлыг шалгаж, олон нийтэд мэдээлэх шаардлага байгаа нь тодорхой харагдана.Тиймээс  АТГ-ыг энэ асуудалд анхаарч, шалгаж өгнө үү гэх хүсэлт тавимаар аж.

“Хурд” групп туршлагатай байна уу, хамаагүй. Хамгийн гол нь УИХ-ын гишүүн,бүр Төсвийн байнгын хорооны даргын хувийн компани учраас зайлшгүй эрх ашгийн сонирхол үүссэн, албан тушаалаа урвуулан ашигласан асуудал үүсч байгаа юм. Өөрөөөр хэлбэл, УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нарын хооронд хийгдсэн энэ барилгын гэрээг шалгаж өгнө үү, АТГ-ын дарга нараа.

Монголбанкны өндөр өртөгтэй барилгын ажлыг тендергүйгээр “Хурд” группт өгсөн Б.Чойжилсүрэн, Н.Баяртсайхан нарыг АТГ шалгаж өгнө үү

Эх сурвалж: gereg.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

2 Сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close