Багшлахаар ирсэн Их Британи улсын иргэн хар тамхины хэргээр баривчлагджээ

Энэ сарын 16-ны өдрийн 06.45 цагт Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хар тамхи хэрэглэж, хадгалж байсан гадаадын иргэнийг баривчилжээ.

Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын иргэн 41 настай С нь 2019 оны 08 дугаар сард гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай, хувийн дунд сургуульд багшлахаар Монгол улсад ирсэн ч хар тамхи хэрэглэж байгаад баригдсан байна. Тэрээр баривчлагдах үедээ НҮБ-ын 1961 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтдаг зургаан гр хар тамхины төрөл хадгалж явсан байна. Түүнчлэн хар тамхи илрүүлдэг тестээр шалгахад тодорхой төрлийн хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогджээ.

Уг гадаад улсын иргэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгалтын ажиллагааг явуулж байна. Түүнд шүүхээс “хязгаарлалт тогтоох” буюу хуучнаар “хилийн хорих тавих” таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close