Фото: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины онгоц буюу “НИСДЭГ КРЕМЛЬ”


ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины онгоц буюу “НИСДЭГ КРЕМЛЬ”
Хурлын танхимд энэ зураг дээрх шиг хэвлэлийн бага хурал хийлгэж болно.
Коридор нь онгоцны бусад тасалгаа шигээ тоноглогдсон байна.
Ерөнхийлөгчийн онгоцыг холбооны орчин цагийн төхөөрөмжөөр тоноглосон ба шаардлагатай үед онгоц цэргийн командлалын бүрэн ажиллагаатай төв болох юм. Воронежийн нисэхийн үйлдвэрт бүтээсэн энэхүү онгоцыг радарт баригдахыг бууруулсан тусгай бүрхүүлээр бүржээ. Мөн онгоцонд радио саад тавих төхөөрөмжтэй.
Онгоцны интерьерыг неоклассицизмын стилиэр хийсэн байна.
Ерөнхийлөгчийн онгоцыг хамгаалахад 68 хүртэл сөнөөгч онгоцнууд ашиглагддаг гэнэ.
Владимир Путины агаарын хөлгийн интерьерын тавилгуудын ихэнхийг алтадсан байгаа. Ариун цэврийн өрөөний тосгуурын таг, угаалтуур нь хүртэл мөн л алтадмал чимэглэлтэй.
Онгоцны гал тогоонд рестораны түвшинд хоол бэлттгэх бүрэн боломжтой.
Трамптай уулзахаар Москвагаас Хельсинкид очиход Путин ердийн зорчигч тээьврийн “Ил” онгоц шиг гаднаасаа харагдах, 500 сая доллараар бүтээгдсэн “ИЛ-96-300ПУ” онгоцоор явжээ. . Ерөнхийлөгчийн онгоцны урт нь 65 метр, далавчийн дэлгэлт нь 65 метр, нислэгийн дээд өндөр нь 12 000 метр, дээд хурд нь 900 км/цаг.
Владимир Путин биеийн тамирийг эрхэмлэдэг учир онгоцонд биеийн тамирын жижиг танхимтай Унтлагын өрөө нь онгоц шигээ орон зай ихтэй харагдана. Ерөнхийлөгчийн агаарын хөлөг нь ердийн зорчигчдын онцыг бодвол уртасгасан их биетэй.
Энэ зураг дээр Путин Касабланкад айлчлах үеэр, 2006 он. Эндээс харахад өмнөх онгоцны салон нь өөрчлөгдсөн ч ерөнхий стилиэ барьжээ.
Путины хөлөг онгоц дахь хурал зөвлөгөөний өрөө. Түүний хурал, зөвлөгөөний өрөөний арьсан буйдан сандлууд нь аюулгүйн бүстэй.
Оросын Ерөнхийлөгчийн мэдэлд дөрвөн ийм онгоц байдаг ба нислэгт дөрвүүлэнг нь бэлтгэх бөгөөд Ерөнхийлөгч нэгийг нь хөлөглөж, гурав нь халхавчийн үүрэг гүйцэтгэнэ. Нислэг эхэлтэл Ерөнхийлөгч ямар онгоцонд суух нь тодорхойгүй байдаг аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна