УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг Нийслэлийн прокурорын газраас яллагдагчаар татах тогтоолыг баталжээ. Учир нь тэрбээр Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Тост, тосонбумын нурууны хамгаалалтын бүсэд багтсан “Улаансайр-1” талбайн тусгай зөвшөөрлийг цуцалж, “Улаан сайр-2 ” талбайг шинээр олгох боломжийг өгсөн байдаг.
Улмаар “Улаан сайр-2” хэмээх ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй, 1462.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас 5 сая төгрөгөөр худалдан авч, төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэйгөө хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Энэхүү лицензээ зургаан сарын дараа “Алтай констрашкн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан нь түүнийг АТГ-т шалгуулах үндэслэл болсон юм. Учир нь хашааны амбаарын газар ч худалдаж авч чадахгүй үнээр 1462,82 га талбай бүхий ашигт малтмалын лицензэд талбайг зарсан гэх нь ямар ч тэнэг хүний ой тоонд багтахгүй хуурамч худалдан авалтын гэрээ байсан. Тиймээс АТГ тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодит дүнгээр нь баталгаажуулалгүй, хэт доогуур үнэлэн бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үйлдэлд холбогдуулан шалгаж, Нийслэлийн Прокурор үндэслэлтэй гэж үзэж яллагдагчаар татах тогтоолыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлжээ.
Үйл явдлыг сөхвөл:
Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбатыг 2017.09.07-ны өдөр огцруулах шийдвэрийг УИХ-аас гаргаж, 2019.10.04-ний өдөр У.Хүрэлсүх Ерөнхий сайдын албан үүргээ хүлээн авсан байдаг. ГэтэлЖ.Эрдэнэбат огцорсон өдрөөсөө хойш буюу Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байх хугацаандаа /2017.09.07 - 2017.10.04/ Засгийн газрын 256 дугаар тогтоолыг баталж, энэ дагуу “Элбэг-Орд” ХХК 2019.09.26-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс суманд 1463 га бүхий “Улаан сайр-2” тусгай зөвшөөрлийн талбайг нөхөн эзэмших гэрчилгээгээ албан ёсоор авч байжээ. .
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна