УБТЗ ХНН-ийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийн хамт гурван ажилтныг хорьжээ

Монгол, Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг өнгөрсөн баасан гаргийн орой Тагнуулын Ерөнхий газраас баривчилжээ. Бидний авсан мэдээллээр тус өдрийн 16 цагийн орчимд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ажлын байранд нь нэгжлэг хийжээ. Улмаар Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийн хамт гурван ч ажилтныг хорьсон байна.

Тодруулбал Ж.Пунцагийн албаны ажилтан буюу Дотоод аудит, хяналт шалгалтын албаны ажилтан н.Эрдэнэбат, орлогч дарга О.Болдсайхан, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргаар Ж.Батболд нарыг Тагнуулын Ерөнхий газраас барьж саатуулжээ. Харин  орлогч дарга Ж.Батболдыг тэр өдрийн орой байцаалт аваад сулласан байна. “Улаанбаатар төмөр зам” ХНН-гийн эдгээр томоохон албан тушаалтныг ямар хэрэгт холбогдуулж, баривчилсан нь тодорхойгүй байна.

Гэхдээ өнгөрсөн долоо хоногт  Зам тээврийн сайд асан Д.Ганбатыг АТГ-аас саатуулсан билээ. Түүнийг саатуулан шалгах болсон шалтгааныг ашиглалтын хугацаа нь дуусч, актлагдсан 1000 вагон худалдан авах чиглэлийг Дэд сайд Б.Цогтгэрэл, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаад өгч мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгтэй зарим нэг хэвлэлийнхэн онцолсон. Магад тус хэргээр дээрх мэргэжилтнүүдийг саатуулсан байж болзошгүй юм.

Түүнийг үргэлжлүүлэн хорих уу, эсвэл суллах уу гэдэг нь өнөөдөр шүүх хуралдаанаар шийдвэрлэх аж.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close