Угаартаж амиа алдсан талийгчдыг хүндэтгэж зул өргөнө

Засгийн газраас хэрэгжүүлж буй сайжруулсан түлшинд угаартан нас барсан хоёр хүүхэд, дөрвөн иргэнийг хүндэтгэж зул өргөх арга хэмжээг 2019 оны аравдугаар сарын 11-ний өдөр 19 цагаас Сүхбаатарын талбайд болно. 

Төрийн холбогдох байгууллагуудын дутуу дулимаг, хариуцлагагүй, хайнга ажиллагаанаас болж  амиа алдсан иргэдийн өмнөөс дуу хоолой болж сэтгүүлчид энэхүү арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.

Энэ нь Үндсэн хуульд заасан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн заалтын хүрээнд зохион байгуулагдаж буй бие даасан, хараат бус, аль нэг улс төрөөс ангид үйл ажиллагаа юм гэдгийг сэтгүүлчид онцолж байлаа.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close