Д.Одбаярын огцролт цахимынхны ялалт байлаа


БНСУ-д өгзөгний хэрэгт холбогдсон Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр өнгөрсөн баасан гаригийг  хүртэл өөрийн хийсэн хэргээ үл хүлээж, албан тушаалаасаа огцрохгүй, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай уулзана хэмээн цамнаж байв. Харин тэр өнөөдөр огцрох өргөдлөө албан ёсоор өгснийг Цэцийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Даяарчлагдаж байгаа энэ дэлхийд гадаадад болон  дотоод болсон явдлаас үл шалтгаалан сайн муу мэдээлэл хил хязгааргүй болсон. Үүнд сайн муу 2 тал бий .  Д.Одбаярын хэрэгт Монгол-Солонгосын сэтгүүлчид, цахим орчны идэвхтэй хэрэглэгчид эрх мэдэлдээ эрдсэн дарга нарт ёс зүй, хариуцлага гэж юу байдгийг тултал нь мэдрүүлж өглөө. Энэ хүчин зүтгэлийн үр дүнд ёс зүйгүй энэ хүнийг ҮХЦ-ийн даргаас огцрох өргөдлийг өөрөөр нь бичүүлж чадлаа. Энэ бол бидний эерэг өөрчлөлт, шинэ хандлага юм. Ёс зүн хэм хэмжээ, хариуцлага хүлээх чадвар бол ард түмнээ хүндэтгэж буй хүндлэл юм. Тиймээс ард түмний нэрийн өмнөөс албан тушаал хашиж буй хүн бүрийг ёс зүйтэй, хариуцлагатай байхыг шаардах нь бидний үүрэг болж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна