Редакцийн сонголт

Байгалийн түүхийн музейг сэргээн засахад Японы ЭСЯ туслах боломжтой гэжээ,, Даанч ………..

Байгалийн түүхийн музейг нурааж, газар дээр  дахин шинэ барилга барихыг  олон нийт эсэргүүцэж буй. Түүх соёлын өвөө хамгаалан хадгалж үлдэх гэсэн иргэдийн энэхүү хөдөлгөөнийг санаачлагч, нийслэлийн унаган иргэн, цахим орчны идэвхтэн Цоггэрэлийн Уянга музейн барилгыг нураахыг эсэргүүцэж сэргээн засварлах боломжийг олон улсаас эрэлхийлжээ. Тэрбээр Газар хөдлөлтийн эрсдэлд орсон Соёлын өвийн барилгуудыг сэргээх ажлыг санхүүжүүлдэг Глобал сан болон хэд хэдэн олоун улсын байгуулагад хандан нааштай хариу хүлээн аваад байгаа юм байна. Харамсалтай нь соёлын өвийн барилгын ийм ажилд тухайн орны Засгийн газар заавал хамтран оролцох ёстой байдаг ч манай Засгийн газар музейн барилгыг нураах шийдвэр гаргаж, энэ ажил нь хэдийнэ эхлээд байгаа билээ. Тиймээс цахим орчны идэвхтэн Ц.Уянга Засгийн газрын анхаарлыг хандуулахад олон нийтээс дэмжлэг хүсчээ. Тэрбээр өөрийнхөө Uyanga Tsoggerel цахим хуудастаа ийнхүү бичжээ.

“Найзуудаа, нэг сайн ба муу мэдээтэй. Би нь Газар хөдлөлтийн эрсдэлд орсон Соёлын өвийн барилгуудыг сэргээх ажлыг санхүүжүүлдэг Глобал сан болон түүнийг нь хийдэг ОУ-н бгууллагатай холбоо тогтоож дэмжлэг авсан боловч манай засаг энэ ажилд оролцохыг дэмжсэнгүй. Яах вэ?

Энд бгаа ОУ-г бгууллагуудад хандахад Японы ЗГ-с дэмжлэг хүсэх бололцоог хайхаа амлав. 35 сая иен хүртэлх буцалтгүй тусламжийн тендерт оролцоход ашгийн бус, хувийн ААН бус, гагцхүү нийтийн өвийн өмч бх ёстой тул гагц Манай Засаг л хүсэлт гаргах эрх бүхий бхаар бна.

Байгалын түүхийн музейг энэ оны шилдэг төсөл болох Непалын газар хөдлөлтөд өртсөн Гайди Байдак Хааны ордонг сэргээн зассан ОУ-н мэргэшсэн Глобаль бгууллага нь сэргээн хүчитгэж, Японы сан санхүүжилтийг дэмжих бололцоотой тул Японы ЭСЯ туслах боломжтой, бас сонирхолтой бгаагаа илэрхийлсэн. Даанч манай дарга нар ёстой нураана л гэсэн бол нураана гэдэг дээрээ бат зогссоор бна.

Энэ ОУ-н буцалтгүй тусламжийн тендерийн аппликээшн хүлээн авах хугацаа 11 сарын 30-нд дуусна! Би үнэхээр хүчин мөхөсдөөд бнаа. Үүний төлөө би яаж ажиллаа даа. Арайчуу нэг Монголтой холбонгуут Монголын, ЗГ нулимаад суух юм. Та бүхэн минь туслаач! ЗГ-г шахаж шаардаж өгөөч!””

Монголын Байгалийн Түүхийн Музейн товч танилцуулгыг  Википедиагд бичсэнээр сонирхуулья.

Монголын Байгалийн Түүхийн Музей нь Улаанбаатар хотын төвд байрлах музей юм. 1924 онд “Үндэсний Музей” хэмээх нэртэйгээр анх байгуулагдаж, 1930 онд одоогийн байршилдаа нүүж ирсэн тус музей 1940-41 онд “Орон нутаг судлах музей”, 1956-91 онд “Улсын төв музей” хэмээх нэртэй байсан. 1953 онд баригдсан тус музейн барилгын ашиглалтын хугацаа 2013 онд дуусаж, ашиглахад аюултай болсон тул тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааагаа зогсоогоод байгаа бөгөөд барилгын буурин дээр музейн шинэ барилга барихаар төлөвлөж байна. Монгол орны газарзүй, геологи ашигт малтмал, ургамал-амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой 6000 орчим үзмэртэй аж.

 
Тиймээс Улаанбаатарт цөөхөн үлдсэн 89 жилийн түүхтэй, нарийн нандин хийцтэй соёлын өвийн барилгад зүй ёсоор орж байсан Байгалийн түүхийн музейгээ хадгалж үлдэж, сэргээн засварлуулахын  хүн бүхний хүчин чармайлт дуу хоолой хэрэгтэй болжээ. Бид хамтдаа хүчтэй. Бүгдээрээ нэгдэцгээе, хамгаалцгаая.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close