Редакцийн сонголт

Х.Нямбаатар: 8 сэтгүүлчийг нууцын зэрэглэлтэй шалгаж байгаа гэсэн

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар ХМЗ-ийн зохион байгуулсан  форумын үеэр нэгэн хачирхалтай мэдээллийг сэтгүүлч нарт хүргэсэн тухай мэдээлэл хэвлэлүүдээр гарч эхэллээ. Тэрбээр “Цагдаагийн байгууллагаас нэр бүхий найман сэтгүүлчийг шалгаж, нууцаар тагнаж, чагнасан асуудал гарсан байна. Сэтгүүлчид яагаад энэ асуудлаар дуугарахгүй байгаа юм бэ.  Би Хууль зүйн байнгын хорооны даргын хувьд сэтгүүлчдийг шалгасан асуудлаар  дэлгэргүй мэдээлэл өгөөч гэж ТЕГ-т албан бичгээр хандсан.  Гэвч өнгөрсөн долоо хоногт нууцын зэрэглэлтэйгээр  шалгаж байгаа гэсэн агуулгатай хариу ирүүлсэн байна.  Хэрэв сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг нууцаар шалгаж эхэлсэн бол энэ маш ноцтой асуудал шүү” хэмээжээ.

Сэтгүүлчдийг шалгах асуудал нь ганц Цагдаагийн байгууллага бус Тагнуулаас ч сэтгүүлч нар дээр нууц ажиллагаа явуулж эхэлсэн бололтой.

Тэгэхээр хууль хягалтынхан яагаад сэтгүүлч нарыг ийнхүү тагнаж чагнах болов гэдэг нь анхаарал татаж байна. Энэ талаарх мэдээллийг эргэн хүргэх болно.

Эх сурвалж: erennews.mn

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close