Редакцийн сонголт

УРАМ ХАЙРЛАЦГААЯ: Эрүүл мэндийн салбар дахь 2 “гялбаа”

Байгууллага удирдагчаасаа шууд шалтгаалдгийг олон газраас харж байна даа. Удирдагч мундаг байвал үйл ажиллагаа, өнгө зүс нь илт мэдрэгдээд л явчих юм. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/ гэж байгууллага миний мэдэхээр бараг 10 жил болж байгаа. Юу хийдэг ямар үүрэгтэйг нь ч сонирхдоггүй, мэддэггүй байв. Харин сүүлийн үед илт сонирхол татах боллоо. Сонирхолтой, анхаарал татсан, бас хүнд хэрэгтэй постерууд, мэдээллүүд НЭМҮТ-ээр хаяглан анхаарал татдаг болов. Тэгсэн энэ байгууллага нийгэм рүү маниуст зориулсан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, зөвлөмж зөвлөгөө өгөх үүрэгтэй байгууллага болохыг Д.Нарантуяа гэж доктор, профессор мэс заслын мундаг эмч эмэгтэйгээр удирдуулснаар мэдэрч эхэллээ. 


Бас УНТЭ гэж хүний хөлд дарагдсан, үйлчилгээ, орчин гэж бачууруулсан газар байв. Гэтэл сүүлийн үед өнгө зүс ороод үйлчлүүлэгч нар илт магтаад эхэлтэл энэ эмнэлгийг шинэ хүн удирддаг болжээ. Гэмтлийн эмнэлгийн дарга байсан Т.Мөнхсайхан гэж мундаг менежер-эмч удирддаг болсноор эмнэлэг ийнхүү сайжирчээ.
Уг нь ингээд л дарга нарыг танил тал, ар өврийн хаалгаар биш чадал чансаагаар нь олоод томилж чадвал энэ 3-хан сая хүнийг бөндийтөл нь бөөцийлчихмөөр л байгаам даа. Удирдлагын хүчирхэг багийг бүрдүүлнэ гэдэг маш том чадвар. Ийм чадварлаг хүмүүсийг олж томилсон ЭМ-ийн сайд Сарангэрэл Даваажанцан удирдлагын баг нь үнэхээр сайн ажиллаж байна.  
Бид дандаа шүмжлэнэ ч гэж юу байхав. Хаяа ч гэсэн ийм сайн жишээ байвал бие биедээ урам хайрлацгаая.  Эерэг мэдээллийг энгийнээс эхэлцгээе.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

3 Сэтгэгдэлтэй

  1. Нарантуяад хийсэн бүтээсээ юм байхгүй, ингэж өөрийгөө магтуулах ажилд зарцуулах цагаа НЭМҮТийг хөгжүүлэхэд зарцуулаачээ.

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close