СЕЙФТЭЙ САЙДЫН ХАГАС ТЭРБУМЫН ХЭРЭГ ЯАГААД ТАГ БОЛСОН БЭ


Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар 2011-2012 онд ЭМЯ-ийн ТНБД, ЭМ-ийн сайдаар ажиллаж байхдаа хулгайд алдаад, олдсон хагас тэрбум төгрөгийнхөө эх сурвалжийг нотолж чадсан эсэх нь тодорхойгүйгээр нам дарагдсан. Тухайн үед УМБГ болон АТГ-ын хамтарсан ажлын хэсгийн шалгаж байсан энэ хэрэгт хэний нөлөө орсон бэ? Яагаад нам дарсан вэ? Мөнгө угаалт байсан уу, авилга байсан уу?

АТГ-ын шалгалтаар "Чингис хаан" банк банкиндаа байршиж байсан ЭМД-ийн 30 тэрбум төгрөгөөс ЭМДЕГ-ын даргад хахуууль өгсөн нь илэрч Эрүүгийн хуулиар яллагдагчаар татагдан одоо нийслэлийн прокуророт хянагдаж байгаа. Гэтэл энэ "Чингис хаан" банкны гол хувьцаа эзэмшигч Д. Батаа нь сейфтэй сайд Н.Хүрэлбаатарын баз юм.  Д.Батаа нь тухайн үед сейфэнд байсан мөнгийг өөрийнхөө мөнгө хэмээн мэдэгдэж байсан. Гэвч энэ мөнгөө ямар үйл ажиллагаагаар, яаж олсон нь тодорхойгүй нам дарагдсан? Магадгүй Д.Батаагийн Маршалын гүүрнээс Зайсангийн гүүр хүртэлх Туул голын сав газрыг зарж олсон хөрөнгө нь үү? Эсвэл хаанахын эх үүсвэртэй мөнгө угаалт байсан вэ? Ямар үйл ажиллагаа явуулдаг нь тодорхойгүй бизнес эрхэлдэг гэх залуу болон тухайн үед ЭМ-ын ТНБД гэх өндөр албан тушаал хашиж байсан энэ хоёр хүн ийнхүү тухайн үеийн ХАГАС ТЭРБУМ  төгрөгийн хэргээ нам даруулж байсан билээ.

2011 оны хагас тэрбум төгрөг их мөнгө үү, бага мөнгө үү?

Эсвэл улс төр бизнесийн нөлөө бүхий бүлэглэлийнхний энэ хэрэг МАНАН-гийн сүлжээгээр нам дарагдаж, одоо хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан уу?

Д.Эрдэнэ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна