Редакцийн сонголт

УУЧЛАЛТ ГУЙХААС ИЧДЭГ “ХИШИГ АРВИН ИНДУСТРАЛ” ХХК-ИЙН ЗАХИРАЛ М.ТУЛГАТ ГЭЖ ХЭН БЭ

“Хишиг арвин индустрал” ХХК-ийг ханийхаа үхэлд буруутгаж буй Б.Болороо гэр бүлийнхээ нэр хүндийг эрхэмлэдэг хүний хувьд талийгч нөхрийг нь согтуу байсан хэмээн буруутгасан энэхүү компанийг УУЧЛАЛТ гуйхыг шаардаж буй. Гэтэл тус компани энэ сарын 11-ний өдөр Б.Болороогоос бус өдөр тутмын сонинуудын буланд  уучлалт гуйсан төлбөртэй материал тавьжээ. Энэ талаар Б.Болороо өөрийнхөө пейсбүүкдээ энэ компанийн захирал НИТХ-ын төлөөлөгч М.Тулгатыг “ИЧИГ ИЧИГ” хэмээн  бичжээ.

Учир нь “Хишиг арвин индустрал”  ХХК -ын захирал М.Тулгат иргэн Болороогоос уучлалт гуйвал улс төрийн сөрөг хүчнийхний хар пиард өртчихнө хэмээн бичиж байжээ. Удирдаж буй компанийнхаа өмнөөс өөрөө уучлалт гуйх хүн чанаргүй ийм хүн өнөөдөр НИТХ-д нийслэлчүүдийг төлөөлөн сонгогдон ажиллаж байна. Тэрбээр өөрөө амиа хичээсэн бол ядаж компанийхаа удирдлагуудыг хүний ёсоор очоод уучлалт гуй гээд хэлчих сэтгэл байсангүй юу. Юун улс төр, юун эсрэг намын хар ПИАР вэ? Ийм сайхан гэр бүлийн амьдралыг өнчрүүлчихээд юун улс төр, хар пиар, нэр хүнд ярьж чадна вэ?

Дараа үеийн улстөрчид хэмээн өөрсдийгөө дөвийлгөн улс төрд орж буй залуучуудын төлөөлөл өнөөдөр ийм л хүн чанаргүй болжээ. Албан тушаал, эрх мэдлийн төлөө хүн чанараа, хүний ёсыг үл тоогч ийм  хүмүүс нийгмийг цэвэрлэх биш харин ч ялзруулж байгааг Б.Болороогийн гшударга ёсны төлөөх тэмцэл илчилсээр байна. НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат та  Болороогийн хэлснээр ” ИЧИГ ИЧИГ.” Уучлалт гуйх хүн чанаргүй байж та НИТХ-ын төлөөлөгчийнхөө хувьд  түмний төлөө зүтгэж чадах уу?

“Хишиг арвин индустрал” ХХК-ийн захирал НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат гэж хэн бэ?

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close